Увс аймгийн уул уурхайн зөвлөгөөн болжээ

Увс аймгийн уул уурхайн зөвлөгөөн болжээ


8 жил

Увс аймгийн уул уурхайн зөвлөгөөн өчигдөр Улаангом хотноо боллоо. Ашигт малтмалын талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, хууль эрх зүйн шинэчлэлтэй танилцах, Увс аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөллүүдийг урьж аймгийн бодлого шийдвэрээ таниулах, уул уурхайн компаниудад нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг танилцуулах, хамтран ажиллах гэрээ байгуулах зорилготойгоор энэхүү зөвлөгөөнийг хийсэн байна.

Зөвлөгөөнд УУХҮЯ, АМГТГ, Увс аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ, Германы ОУХАН-ийн “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төсөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангаас хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Уул уурхайн шийдвэр гаргалтанд иргэдийн оролцоог нэвтрүүлэх нь” төсөл, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын алба” төслийн нэгжүүд, сумдын Засаг дарга, харьяа хэлтэс, агентлагийн мэргэжилтнүүд, ИНБ, нөхөрлөл, хувиараа ашигт малтмал олборлогчид, тусгай зөвшөөрөлтэй компаниудын төлөөлөл, бараа материал, бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчид зэрэг 150 гаруй хүн оролцжээ.

Энэ үеэр төрийн болон ТББ, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны чиглэл, уул уурхайн салбартай хэрхэн уялдаа хобоотой ажилладаг, хуулийн хэрэгжилт, олборлосон, борлуулсан ашигт малтмалын тоо хэмжээ, улсын төсөвт оруулж буй хувь нэмэр зэрэг асуудлыг түлхүү хөндөж байгаль дахь сөрөг нөлөөллийг бууруулах, уул уурхайн компаниуд, төрийн байгууллага, иргэдийн уялдааг сайжруулах, үнэн бодит мэдээллээр хангах зэргийг зайлшгүй ажил хэрэг болгох шаардлага тулгарч буйг зөвлөгөөнд оролцогчид онцоллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү