Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханыг ажлаа авахад иргэдийн хамгийн түрүүнд тавьж байсан асуудал бол зам юм. Тиймээс тэрбээр зам засахаас ажлаа эхэлж, албан байгууллагууд, ард иргэдийнхээ сэтгэлийн дэмээр Загастайн давааны зам, Ганцын давааны зам, Улиастай хотын гэр хорооллын замуудаа засч дуусгасан байна. Энэ нь зорчигчдын цаг хугацаа, бензин шатахууныг хэмнэхээс авахуулаад олон үр дүн харуулсан ажил болжээ.
2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтоол гарч Загастайн давааны замыг хатуу хучилттай болгох хөрөнгийн асуудал эцэслэн шийдэгдсэн байна. Гүйцэтгэгч компанийг шалгаруулсны дараа энэ намар замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.