Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн дэд сайд Ахмет Йылдыз-ийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцаа улс төр, батлан хамгаалах, соёл, боловсролын салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид Монгол, Туркийн эдийн засаг, худалдааны салбарын харилцаааг өргөжүүлэхэд хамтарч ажиллахаа тэмдэглэв. Энэ намар зохион байгуулагдах эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газрын хамтарсан хорооны ээлжит 8 дугаар хуралдааны үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд хамтын ажиллагааг дэмжсэн арга хэмжээг зохион байгуулж, цаашид тогтмолжуулахад анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв.
Туркийн Гадаад хэргийн дэд сайд Ахмет Йылдыз эртний түүхт Монгол Улсад ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн газарзүйн хувьд хол хэдий ч хоёр улсын соёл, уламжлалын ижил төстэй байдалд тулгуурлан ард түмнийг ойртуулах аялал жуулчлалын харилцааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
Гадаад хэргийн дэд сайд Ахмет Йылдыз Монгол Улсад энэ сарын 6-9-ний өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нартай уулзав.
Дэд сайд Б.Батцэцэг Туркийн Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав
10 жил /2017-05-09 02:38:16 GMT+8/
М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа
470
3 долоо хоног
Ц.Идэрбат: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө
1322
3 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
3112
1 сар
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
3415
1 сар
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3833
3 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82380
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75693
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд