Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт боллоо

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт боллоо


8 жил

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, “Амгалан цогц хөгжил” ТББ хамтран “Өрхийн амьжиргааг сайжруулах, сүрьеэ өвчлөлийг бууруулах” төслийг танилцуулах сургалт өнөөдөр болсон юм. Сургалтад Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Дүүргийн 5,8,9,12,19,21,22,23,27 дугаар хороодын Засаг дарга, Эрүүл мэндийн төв-Сүрьеэгийн Диспансер, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс, эмч, мэргэжилтнүүд оролцлоо.


Уг сургалтын гол зорилго нь сүрьеэгийн тархалт өндөр хороодын удирдлага, эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтэн болон бусад албаны хүмүүст сүрьеэ өвчний талаарх ойлголт, өнөөгийн байдал, сүрьеэ өвчнийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд оршсон юм.

Сургалтад оролцогчид сүрьеэгийн өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай асуудлыг нухацтай хэлэлцэн ярилцаж, тус өвчинтэй тэмцэх талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нээлттэй санал бодлоо хуваалцав. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү