Өсвөр насны хүүхэд сэтгэл гутралтай байгаагаа шууд хэлж чаддаггүй

Өсвөр насны хүүхэд сэтгэл гутралтай байгаагаа шууд хэлж чаддаггүй

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Депресс буюу сэтгэл гутралтай өвсөр насны хүүхдүүдэд энэ тухайгаа эцэг эхдээ шууд хэлж чаддаггүй тухай судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүд сэтгэлээ илэрхийлэхийн тулд тойруулан хэлж, ойлгомжгүй хэлээр тодорхойлдог гэсэн байв.

“Өсвөрийнхөн бараг сэтгэл гутралтай, депресстэй байгаа тухайгаа хэлдэггүй. Харин тэд стресс бас гунигаар тэсэрдэг, нэг төрөөд, нэг алга болдог сэтгэлүүдийг дүрсэлдэг,” тухай судалгааны гишүүн, Иллинойсын их сургуулийн Данеила Дефрино тайлбарлажээ.

Дефрино хамтрагчдын хамт өсвөр насны 369 хүүхдүүдтэй гүнзгийрүүлсэн ярилцлага хийжээ. Оролцогч хүүхдүүд сэтгэл гутралаа ингэж илэрхийлж байв:

“Би яаж байгаад ч юм бэ, стресстэй байдалд ордог.”

“Би хүмүүс рүү амархан уурладаг. Тэд намайг яагаад сэтгэл зовниод байгааг ойлгоддоггүй. Заримдаа би өөрөө ч ойлгодоггүй.”

“Өсвөр насны хүүхдийн сэтгэж ба үзэж туулж байгаа нь өсвөр насны айдсын дээшлэх, доошлохтой холбоотой байдаг. Гэхдээ заримдаа гаднаа харагдаж байгаагаас илүү сэтгэл гутралд хүргэх юм байдаг” гэж Дефрино дурдсан байна.

Судалгаанд оролцсон хүүхдүүд “сэтгэл дундуур”, “стрессдсэн” гэсэн үгийг их хэрэглэж байгааг ажиглажээ. Үүнээс гадна тэд ууртай, цухалдсан, дуртай юмаа хийх сонирхлоо алддаг, нэг бол их унтдаг эсвэл унтахад хэцүү болсон зэргийг хэлсэн байна.

©Люк Туяманс

369 оролцогч хүүхдүүд гэрийн даалгаврын дарамт, онц сурж, амжилттай байх хүлээлт, эцэг эхтэйгээ муудалцах, гэр бүлээс үгээр гоочилж бас сэтгэлийн хөдөлгөөнөөр дарамтлан хүчирхийлдэг, эцэг эхийн салалт, эцэг эхээсээ салах, эцэг эхдээ хаягдах, сексийн хүчирхийлэл эсвэл нүүх зэргийг шалтгаанаар дурдсан байна.

...гэрийн даалгаврын дарамт, амжилттай байх хүлээлт, эцэг эхтэйгээ муудалцах, гэр бүлээс үгээр бас сэтгэлийн хөдөлгөөнөөр хүчирхийлдэг, эцэг эхийн салалт, эцэг эхээсээ салах, эцэг эхдээ хаягдах, сексийн хүчирхийлэл эсвэл нүүх...

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү