Өвөр Монголын Өөртөө Засах Орны анхны хурдан галт тэрэгний замын туршилтыг Ням гарагт хийсэн тухай Синхуа агентлаг мэдээлэв. Хурдан галт тэрэгний замыг ирэх 7-р сарын сүүлээр ашиглалтанд оруулж эхлэхээр болжээ.
Өвөр Монголд тавигдсан шинэ замаар Улаанцаваас Хөх хотын хооронд 250-аас 275 км/цагийн хурдтай явах боломжтой болжээ. Өвөр Монголд баригдсан галт тэрэгний зам нь Хөх Хотоос Жанчанхүү хүртэлх баригдсан байна. Ирэх зун ашиглалтанд орж эхэлсэнээр Улаанцаваас Хөх Хот хүртэл 137.2 км замыг 35 минутын дотор туулдаг болно.
Харин Жанчанхүүгээс Хөх хот хүртэлх замыг 250 км/цагийн хурдтай туулдаг болох аж. Энэ чиглэлийн хурдан галт тэрэгний замын ажил 2018 онд дуусахаар товлогдсон байна. Энэ үед Жанчанхүү-Хөх хотын чиглэл Бээжин-Жанчанхүүгийн хурдан галт тэрэгний замтай холбогдоно. Хөх хотоос Бээжин хоорондын аялал гурван цаг болох юм байна.