Улаанбаатар хотын Захирагчийн албанаас 2017 оны 5-р сарын 5,6,7-ны өдрийн Баасан, Бямба, Ням гаригт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших төмөр зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Цэвэрлэгээгээр Улаанбаатар төмөр замын 484 ажилтан албан хаагчид, БЗД, СБД, БГД, СХД-ийн тохижилт үйлчилгээний компаниудын 380 хүн, нийт 864 хүн, 15 хог тээврийн машин, 2 ковш ажиллаж, Баянзүрхийн товчооноос СХД-ийн Ногоон толгой хүртэлх 35 км урт төмөр замын хамгаалалтын зурвас газар болон зурвасын гадна хэсгийн 140 орчим га талбайгаас 100 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэж устгалаа гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.