"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд талуудын оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт зөвлөгөөн боллоо

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд талуудын оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт зөвлөгөөн боллоо


8 жил

Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас санаачлан Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд зохион байгуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл, улсын хэмжээнд хэрэгжиж байгаа шинэчлэн батлагдсан хуулиудын хэрэгжилт, хөтөлбөрийн бодлого, зорилтын талаар нэгдсэн ойлголтод хүргэх зорилгоор Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд талуудын оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, сумдын засаг дарга нар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс , хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нар оролцсон юм.


Тус зөвлөгөөнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Батсайхан нээж, цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "Хэнтий аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал цаашид анхаарах асуудлууд" сэдвээр илтгэл тавилаа.

Зөвлөгөөний үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах, технологийн дэвшлийг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ашиглах зорилгоор Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт орчин үеийн нисдэг дрон дагалдах хэрэгслийн хамт гардуулан өглөө.

Мөн иргэд олон нийтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчилах, гэмт хэрэг, зөрчлийн явц байдлыг мэдээлэх зорилгоор телевизийн нэвтрүүрэг бэлдэх боломжтой "OSMO" маркийн гар дээрээс бичих техник хэрэгсэл, дэлгэцэнд ашиглах iphone6 plus маркийн утас зэргийг хүлээлгэн өгсөн юм.

Энэ төхөөрөмжийг ашигласнаар цагдаагийн байгууллага агаарын эргүүл шалгалт хийж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, баримтжуулах ажлыг газар дээрээс нь нэвтрүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү