БНСУ-д "Монгол орны хөгжилд" 13 дахь чуулга уулзалт болоход тав хоног үлдлээ. Солонгос дахь Монгол ТББ-ын нэгдсэн зөвлөлөөс зохион байгуулж буй "Монгол хүн ба Монголын ирээдүй" уриан дор зохиох энэхүү чуулга уулзалтаар олон чухал асуудлыг авч хэлэлцэх юм байна.
Хилийн чинадад үйл ажиллагаагаа явуулдаг ТББ-ууд, иргэд эх орныхоо төлөө юу хийж болох, ямар бүтээн байгуулалтыг өрнүүлэх гээд бодитой ажил хэргүүдийг авч хэлэлцэнэ. Мөн энэ өдөр чуулганы хоёр дахь зааланд "Зүүн Азийн орнуудад суралцаж буй монгол оюутнуудын нэгдсэн хоёрдугаар чуулган" болох юм.
Хоёр томоохон чуулга уулзалтад Европ, Монгол, Япон, Хятад гээд олон орны төлөөлөгч хүрэлцэн ирэхээ албан ёсоор мэдэгдсэн байна. Чуулганы үеэр Солонгост амжилттай ажиллаж, суралцдаг залуус илтгэл тавих аж. Мөн гадны орноос ирсэн төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлнэ.