Интернет бас аппликейшингүй минимал гар утас

Интернет бас аппликейшингүй минимал гар утас

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

 Дизайнер Жое Холлиер, Кайвей Тан нар янз бүрийн тохиргоогүй минимал утасны загвар гаргажээ. Энэ утас хэдий хэрэглэхэд хялбар, сонирхолтой мэт атлаа сатааруулагч ихтэй Iphone, Samsung зэрэг утасны оронд худалдан авч болох сонголт болсон байв.

Light Phone нэртэй энэ утсаар ярьж болно. Гэхдээ интернет, аппликейшин зэрэг хамгийн их сатааруулдаг тохируулгуудыг хасчээ. Холлиер Тан хоёр өнөөдрийн дэвшилтэт төхөөрөмжүүд бидний “амьдралыг улам сайжруулна” гэдэгтэй үл нийлсэн учраас ийм утас хийсэн гэж тайлбарласан байв.

“Бид хоёр ерөөсөө энэ дэлхийд ахин нэг аппликейшин гаргах шиг шиг хэрэггүй юм байхгүй гэж бодсон. Тэр бүх бүтээгдэхүүн, аппликейшинүүд ар араасаа гарч, бидний амьдралыг сайжруулна гэж хэлдэг” гэжээ.

энэ дэлхийд ахин нэг аппликейшин гаргах шиг шиг хэрэггүй юм байхгүй гэж бодсон

“Тэгэж хэлдэгт бид бүр үнэмшихээ байсан – энэ бүтээгдэхүүнүүд хэрэглэгч эсвэл түүний цагийг хүндэлдэггүй. Тэр бүх аппликейшин, бүтээгдэхүүнийг хэрэглэж, оролддог байлаа гээд бид улам жаргалтай болохгүй” гэжээ.

аппликейшин улам жаргалтай болохгүй

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү