Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбоонд албан ёсны айлчлал хийх үеэрээ Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерстэй Брюссель хотноо уулзав.
Уулзалтаар талууд ардчилал, хүний эрхийн төлөө нийтлэг үнэт зүйлс, хамтын ашиг сонирхолд тулгуурласан Монгол-Бельгийн харилцаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин нотлов.
Гадаад харилцааны сайд нар хоёр талын харилцааны асуудлаар ярилцаж, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв. Мөн тэд бүс нутгийн болон олон улсын сонирхсон асуудлуудаар санал солилцож, ардчилал, хүний эрхийн чиглэлээр хөгжүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх үүднээс хоёр улсын Гадаад хэргийн яамд хооронд байнгын зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байхаар тохиролцов.
Сайд Ц.Мөнх-Оргил Бельгийн шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерстэй уулзав
10 жил /2017-05-05 04:01:55 GMT+8/
М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа
470
3 долоо хоног
Ц.Идэрбат: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө
1322
3 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
3112
1 сар
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
3415
1 сар
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3833
3 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82380
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75693
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд