"Чанартай Сэргээн засах–Амьдралын чанар" өдөрлөг зохион байгуулав

"Чанартай Сэргээн засах–Амьдралын чанар" өдөрлөг зохион байгуулав


8 жил

Нийслэлийн сэргээн засах эмчилгээний эмч, мэргэжилтнүүдийн дунд "Чанартай Сэргээн засах–Амьдралын чанар" өдөрлөгийг  Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд зохион байгуулсан байна.

Өдөрлөгт Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан дэд захирал, ББСЗСМН-ийн тэргүүн АУ-ны доктор О.Батгэрэл, НЭМГ-ын Уламжлалт, сэргээн засах, сувиллын тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, АУ-ны доктор  Д.Цэнджав, АШУҮИС-ын багш, Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбооны нарийн бичгийн дарга Х.Ариунаа болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудын сэргээн засах эмчилгээний эмч, мэргэжилтэн, өрхийн эмч, сувилагч нарын төлөөлөл бүхий 36 хүн оролцсон юм.



Энэхүү өдөрлөгийн үеэр Хан- Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн Сэргээн засах тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, эмчилгээ үйлчилгээнд шинээр нэвтрүүлж буй эмчилгээний арга, хийгдэж буй эрдэм, шинжилгээ, судалгааны ажлууд, цаашид хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааны талаар сэргээн засах эмчилгээний эмч Б.Энхтуяа, Ж.Соёлмаа, хөдөлгөөн засалч Ү.Тажгүль нар илтгэл тавилаа. Өдөрлөгт оролцогчид тус төвийн сэргээн засах тусламж, үйлчилгээтэй танилцан, илтгэлтэй холбоотой санал бодлоо солилцлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү