“Эрүүл нийгэм-Таны оролцоо” аяны нээлт маргааш болно

“Эрүүл нийгэм-Таны оролцоо” аяны нээлт маргааш болно


8 жил

Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй “Эрүүл нийгэм-Таны оролцоо” аян нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Дорнод аймгийн минь хөгжлийн тулгуур, хойч үе болсон хүүхэд, залуучууд минь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, өөрийгөө эрүүлээр хөгжүүлж, аймгийн орон нутгийхаа хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ ирээдүйн эрүүл ээж, аавуудыг бий болох боломжийг бүрдүүлэх, тэрхүү сэдлийг олон нийтэд төрүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын санаачилгаар “Эрүүл нийгэм-таны оролцоо” аяны нээлт 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11:40 цагт Дорнод Политехник коллежийн спорт цогцолборт болно.

Нээлтэд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт, соёл урлаг, танин мэдэхүй, оюун ухаан сэргэхүйг хөгүүлэх төрийн болоод хувийн хэвшлийн нийт секц, дугуйлан, клуб, сургалтуудыг сурталчлах ажлыг зохион байгуулах болно. Та өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр, чөлөөт цагаа зөв боловсон өнгөруулэх хамгийн зөв сонголтыг хийгээрэй гэж Дорнод аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү