Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээ байгууллаа


8 жил

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн  орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн батлан даалтаар дэмжих зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, төсвийн тухай хууль, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг үндэслэн Зээлийн Батлан даалтын сантай таван жилийн хугацаанд  хамтран ажиллах гэрээг тус сангийн  захиргаа, төлөвлөлтийн газрын дарга Б.Ариунаатай байгууллаа.

Дорнод  аймагт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдэд үзүүлэх зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор  50,0 сая төгрөгийг Зээлийн батлан даалтын санд  5 жилийн хугацаанд байршуулснаар  жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгож байсан нийт зээлийн батлан даалтын багцын хэмжээг  нэмэгдүүлэхээс гадна  Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд  орж ирсэн мөнгийг зээлийн батлан даалтын сангаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд  олгох  батлан даалттай, хөнгөлөлттэй  зээлээс авах боломж нэмэгдэнэ.

Батлан даалттай, хөнгөлөлттэй зээлийг  7-р сарын 01-ээс арилжааны банкуудаар  дамжуулан олгож эхлэхээр холбогдох гэрээ хэлцлүүд хийгдэж байгаа юм байна. Зээлийн батлан даалтын санд 50,0 сая төгрөгийг байршуулах асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлж батууллаа гэж Дорнод аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү