"Сэргээн засах тусламж, үйлчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалт боллоо

"Сэргээн засах тусламж, үйлчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалт боллоо


8 жил

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэлийг сайжруулах  зорилгоор НЭМГ-аас Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Бие бялдар, сэргээн засах судлалын Монголын нийгэмлэгтэй  хамтран нийслэлд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эмнэлэг, клиник, сувиллын захирал, менежер, сэргээн засах эмч, мэргэжилтэн  нарыг хамруулсан  “Сэргээн засах тусламж, үйлчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

2017 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр болсон тус сургалтанд 105 хүн хамрагдсан бөгөөд сургалтын үйл ажиллагааг нээж НЭМГ-ийн Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, АУ-ны доктор  Д.Даш-Яндаг нар үг хэлсэн юм.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь НЭМГ-тай хийсэн санамж бичгийн хүрээнд уг сургалтын дадлага хичээлийг өөрийн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасагт явуулж, мэргэшсэн арга зүйн тусламжийг үзүүлсэн нь ихээхэн ач холбогдолтой, үр дүнтэй байлаа. Сургалтанд ЭМЯ-ны сэрээн засах судлалын салбар зөвлөлийн гишүүд сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээний талаар хэлэлцүүлэг хийж, Монгол Улсын сэргээн засах тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын хэтийн төлөв, сэргээн засах тусламж, үйлчилгээний орчин үеийн чиг хандлага зэрэг асуудлыг нээлттэй ярилцсан нь чухал ажил боллоо.

Сургалтад оролцогчид цаашид сэргээн засах тусламж, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо хамтын ажиллагааг хэрхэн уялдуулан зохион байгуулах талаар саналыг дэвшүүлэн, Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхээр болсон юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү