Стандарчлал хэмжил зүйн хэлтсийн Баталгаажуулалтын шинжээч, Стандартын салбар сан, Улсын шалгагч нар Чойбалсан хотын 1, 7 дугаар багуудын худалдааны газарт тохирлын гэрчилгээ, стандарт, жингийн баталгаат байдалд шалгалт хийлээ.
Шалгалтаар үйлчилгээний тохирлын гэрчилгээгүй аж ахуйн нэгжүүдэд тохирлын гэрчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалт, худалдааны газрын стандартаар хангаж, зөвлөн туслаж, худалдааны жинд баталгаажуулалт хийв.
Мөн тохирлын гэрчилгээний хугацаа дууссан аж ахуйн нэгжүүдэд гэрчилгээгээ сунгах, стандартгүй аж ахуйн нэгжийг стандартаар хангах, баталгаажуулалтыг хугацаа дууссан жинд баталгаажуулалт хийж ажиллав. Шалгалтад 17 аж ахуйн нэгж хамрагдсан байна.