Путин нэр дэвшвэл ахин сонгогдох магадлалтай

Путин нэр дэвшвэл ахин сонгогдох магадлалтай


8 жил

Оросын Левада  судалгааны төв хэрэв ерөнхийлөгчийн сонгууль ирэх Ням гарагт болж, ерөнхийлөгч Владимир Путин нэр дэвшвэл түүнийг сонгох тухай асуухад 48 хувь нь тийм гэж хариулжээ.

Левада улс даяар 1.600 насанд хүрэгчдийн дунд судалгаа явуулсан байв.

 Коммунист намын Геннади Зюганов, Либерал Ардчилсан намын Владимир Жириновски нарт тус тус гурван хувийн саналыг авчээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, авилгалын эсрэг тэмцэгч гэгддэг Алексей Навальний хоёр нэг нэг хувийн саналыг авсан.

залилангийн хэргээр шүүхэд орж байсан сөрөг хүчний удирдагч Алексей Навальний нэг хувийн санал авчээ

Оролцогчдын 19 хувь хэнд саналаа өгөх тодорхойгүй, 10 хувь санал өгөх эсэхээ шийдээгүй, 13 хувь өгөхөөр төлөвлөөгүй гэжээ.

Левадагийн захирал Лев Гудков Коммерсант сонинд хэлсэнээр энэ нь жирийн үзэгдэл бөгөөд ерөнхий олон нийт шийдвэрээ сонгуулиас хоёр 7 хоногийн өмнө гаргадаг гэж тайлбарласан байна.

ерөнхий олон нийт шийдвэрээ сонгуулиас хоёр 7 хоногийн өмнө гаргадаг

Оросын дараагийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх жилийн эхэнд болохоор товлогдсон. Владимир Путин дэвших эсэхээ одоохондоо зарлаагүй байна. Хамгийн сүүлд тэр дараагийн ерөнхийлөгчийг зөвхөн Оросын ард түмэн чөлөөд, ардчилсан сонгуулиар шийднэ гэж ярьжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү