Оросын хэд хэдэн сенаторууд хамтран цэрэгт элсэгчдийг цаашид ямар салбарт ажиллахыг тодорхойлох сэтгэл зүйн, мэргэжлийн шалгалт явуулж байх заалт боловсруулжээ. Заалтын гол санаачлагчид нь Оросын Батлан Хамгаалах, Аюулгүй Байдлын Хорооны дарга Виктор Озеров, нэгдүгээр орлогч дарга Франц Клинцевич нар байжээ.
Заалтын зохиогчид сэтгэл зүйн ба мэргэжлийн шалгалт явуулсанаар элсэгчдийг тодорхой мэргэшил, албанд орвол тохирсон эсэх бас тусгай цэргийн сургуульд сурвал зохих эсэхийг мэдэх зорилготой гэсэн байна. Түүнчлэн элсэгчдийн мэргэжлийн чадварыг сайжруулахад байгаа гэжээ. Хэрэв заалтыг хэрэгжүүлж эхэлвэл Орост мэргэжлийн сэтгэл зүйчид цэргийн элсэгчдэд тусгай шалгалт явуулдаг болно.