Исландын крон үндэсний мөнгөн тэмдэгт өсөлттэй байна. Крон өнгөрсөн 3-р сараас хойш еврогийн эсрэг 4 хувиар, ам.долларын эсрэг 6.4 хувьтай өсчээ. Лхагва гарагт Исландын 106.29 крон нь нэг доллар, 115.96 крон нэг евротой тэнцэж байлаа.
Лхагва гарагт Исландын 106.29 крон нь нэг доллар, 115.96 крон нэг евротой тэнцэж байлаа.
Статистикууд Исландыг зорьсон гадаадын жуулчдын тоо “Хааш Ширээний Тоглоом” ТВ цуврал ба туйлын туяаны ачааар 1.8 сая хүрсэн гэжээ. Жуулчид өнгөрсөн жил 212 сая доллар буюу 26 тэрбум кроныг хэрэглэсэн байв. Тиймээс Исландын засгийн газар аялал жуулчлалын салбарын татварыг өсөх тухай бодолцож байгаа аж.
Исланд улс 2008 онд 50 тэрбум еврон өртэйгөөр дампуурлаа зарлаад байсан. Үүний дараа тэд хямралд хүргэсэн гэх төрийн албаныхан, санхүүгийн салбарыхан гээд бараг 30 хүнийг баривчлан, зохих хариуцлагыг нь хүлээлгэсэн.
Одоогийн байдлаар Исландын ДНБ 11.3 хувиар өсөөд байна.