Саудийн Араб терроризмыг дэмждэг гэж шүүмжлэв

Саудийн Араб терроризмыг дэмждэг гэж шүүмжлэв

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Бахрам Касеми Сауди Араб Ойрхи Дорнодод терроризмыг дэмжиж, зөрчилтэй бодлого баримтлах гэж оролддог тухай ярьжээ. Яамны хэвлэлийн төлөөлөгч Саудийн Арабын ханхүү Иранд хийсэн уулзалтын тухай асуухад ингэж хариулсан байна.

Саудийн Арабын ханхүү Мохаммед бин аль-Салад  MBC телевизэд өгсөн ярилцлагандаа Ираны “экстремист идеологи”, “Исламын ертөнцийнг хянах” гэсэн амбицийн улмаас хоёр улсын харилцаа сэргэх боломжгүй гэж байв.

Мохаммед бин аль-Салад

Харин энэ тухай Бахрам Касеми Саудийн Арабыг “зөрчилтэй бөгөөд хөнөөлтэй бодлого” баримтладаг, Ойрхи Дорнодын чухал асуудлуудын тухай ойлголтуудаар дутагдаж байгааг харуулж байсан гэжээ.

 "Баруун Ази түгшлээр дүүрсэн, энэ бүсийн улсууд хоорондоо хамтарч, ойлголцох хэрэгтэй. Тийм үг хэлж байвал стратегийн алдаа гаргаж, улс төрийн мэдрэмж дутагдаж байна,” гэжээ.

Хоёр улсын харилцаа Саудийн төрийг  шүүмжлэгч, Шийтийн санваартан Шейх Нимр аль-Нимрийг цаазласны дараа Тегран дахь Саудийн Арабын элчин рүү Ираны жагсагчид дайрсанаас эхлэн муудаад байв.

Ираний ерөнхийлөгч Хассан Роухани  өнгөрсөн 2-р сард Саудийн ойрын хамтрагч Кувейтэд айлчлал хийхдээ Гульфийн бүх Араб хөршүүдтэйгээ харилцаагаа сэргээн, сайжруулах хүсэлтэй гэдгээ илэрхийлж байсан.

©AFP, Хассан Роухейни Кувейтэд

Саудийн Арабыг аль-Кайда, Талибан, Исламын Улс зэрэг террорист бүлгүүд ба тэдний Салафист жихадизмийн идеологийн  хамгийн том санхжүүлэгч гэгддэг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү