Дизайнер Бодо Сперлайн телевизийг өрөөний төв цэг болгохын тулд арт-деко, Баухаус хэв маяг дээрээс суурьлагдсан баримлан хувилбарыг гаргажээ.
The Bild 9 нэртэй телевизийн баримлан загварыг Сперлайн Германы Loewe брендэд зориулан гаргасан байна. Сперлайн өөрөө Loewe брендийн бүтээлч захирлаар ажилладаг.
OLED дэлгэцтэй Bild 9-ийн хүрээг гангаар хийсэн байв. Английн дизайнер Бодо Сперлайн загвараараа хүмүүст гэртээ электрон бүтээгдэхүүнүүдийг хэрхэн байрлуулдагийг өөрчлөн, гэрийн интериорт телевиз гэхээсээ илүү чимэглэл болгон шингээхийг хүсчээ.
Өмнө нь дизайнер Ив Бехар Самсунг брендэд зориулан дэлгэцийн оронд уран зураг толилуулдаг загвартай телевиз гаргаж байв.