Клинтон ерөнхийлөгч болж чадаагүйдээ Путиныг буруутгав

Клинтон ерөнхийлөгч болж чадаагүйдээ Путиныг буруутгав


8 жил

Хиллари Клинтон Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадаагүйдээ Тагнуулын Төв Газрын захирал Жеймс Комей, “Оросын ВикиЛийкс” хоёрыг буруутгажээ.

Мягмар гарагт болсон Women on Women уулзалтын үеэр тэр ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путиныг оролцсон учраас ялж чадаагүй тухайгаа ярьжээ.

“Хэрэв сонгууль 10-р сарын 27-нд болсон бол, би та нарын ерөнхийлөгч болох байлаа,” гэсэн юм.

“10-р сарын 28-нд Оросын ВикиЛийкс  Жим Комейгийн захиаг задлан, надад санал өгөх гэж байсан хүмүүсийн ухаанд эргэлзээ төрүүлэх хүртэл би ялахаар байсан,” гэж Хиллари Клинтон дурдсан байна.

 

CNN телевизийн Кристиан Аманпурын түүнээс Путины тухай асуухад Клинтон эргэлзээгүй “Мэдээж, тэр манай сонгуульд хөндлөнгөөс оролцсон” гэж хариулсан байв.

Одоогийн байдлаар Оросын талаас Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон гэх хангалттай нотолгоо байхгүй. Ямартай ч өнгөрсөн 7 хоногт анти-вирус бүлэг Тренд Макро Америкийн Үндэсний ардчилсан хороог Pawn Virus гэх хакерын бүлэг хакердсан гэж мэдээлээд байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү