Сүүлийн үед манай төр Орост очиж хэд хэдэн удаа өр гуйхад татгалзсан хариунууд авсаар байсан. Яагаад гэвэл Оросууд итгэлгүй хүмүүстэй ажиллах дургүй тухай НАТО-ийн коммандлагч асан Жеймс Ставирдис хэлжээ. Өнгөрсөн оны сүүлээр Оросоос өр гуйхаар очиход В.И.Матвиенко:
“Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний төвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой.” гэж байсан.
Оросууд хамтрах хүнийхээ итгэл даах эсэхийг шалгаж ажилладаг тухай хүртэл Жеймс Ставирдис бичсэн байв. Тэр Орос орныг ойлгохын тулд ядаж л
“Барууны ертөнцийн хамгийн их уран зохиолын баялаг руу буцаад оч: Оросын романууд бас яруу найргууд. Гоголь, Достоевскт, Тургенев, Пушкин, Лермонтов, Толстой, Солженицын бас Булгаков. Эндээс л Оросууд яаж боддогийг олж авна шүү.” гэж хэлжээ.
Шалтгаан нь мэдээж Оросын удирдагч өөрөө Оросын классикуудаас унших дуртай.
Өнөөдөр ялангуяа барууны улсууд Орос оронд бас Оросуудад их дургүй ханддаг. Сөрөг пропаганда Украйны асуудлаас эхлэн гэнэт хүчтэй тархсан. Мундаг удирдагч гэсэн Путины имижийг навс унагах гэж оролдсон. Тэглээ гээд тэднийг дуурайх хэрэггүй гэж философич Молор-эрдэнэ хэлж байв. Тиймээс бид мөнхийн хоёр хөрштэйгөө бусдын шүүлтүүрээр харилцалгүй, хүргэсэн тус, түүхийн янз бүрийн ээдрээгээ зөв ялгаж салгаад, сайн харилцаатай байхаас өөр аргагүй. Тэгвэл хөрш Орос орноо ойлгож, хэлэлцээр хийн, хамтран ажиллахын тулд яах ёстой тухай Жеймс Ставирдис ингэж зөвлөжээ.
Оросыг дэлхийг харах харцийг ойлгохоос эхлэ
Оросууд өөрсдийгөө өвөрмөц соёлтой асар том хэмжээтэй хүчирхэг эзэнт гүрэн гэдгээр хардаг. Оросууд хэлээр, уран зохиолын далайцтай хүрээ бас мэдлэгийн салбаруудад оруулсан хувь нэмрээрээ маш их бахархдаг. Тэд Хүйтэн Дайнд ялагдсан гэдгээ ойлгодог, гэхдээ бас Берлиний Хана нурсаны дараа НАТО өмнөх Зөвлөлтийн эвслүүд рүү орж ирсэнийг тохиролцсон хэлэлцээрээ сууриар нь зөрчсөн гэдэгт бат үнэмшдэг.
Орсууд өөрсдийгөө хүчирхэг эзэнт гүрэн гэдгээр хардаг
Путины ноёрхлыг хүлээн зөвшөөр
Орос хэзээний “хүчтэй эр”-ийн удирдлагыг дагаж ирсэн улс. Зарим удирдагчид бусдаасаа илүү байсан. Агуу Петер ба Догшин Иван эсвэл Михайл Горбачев ба Жозеф Сталин. Гэхдээ ямартай ч Оросын психологи бол иерарх. Өнөөдөр, Оросын удирдагч бол Путин бөгөөд Оросын улс төрийн шийдвэр гаргалт түүний дор төвлөрнө. Бид доогуур түвшинд хэлэлцээр хийх гээд амжилт олохгүй ба Путинд өчүүхэн ч гэсэн хүндэлгэл үзүүлж, бүх шийдвэрт тэр маш их нөлөөтэй шүү гэдгийг ойлгох л хэрэгтэй.
Орос хэзээний “хүчтэй эр”-ийн удирдлагыг дагаж ирсэн улс
Урт хугацааны бөгөөд төвөгтэй үйл явцад бэлтгэ
Оросууд хэлэлцээр хийх асуудал хэр зэрэг чухал нь хамаагүй төвөгтэй болгодог. Тэд итгэл даадаггүй хамтрагчдаа маш их сэжиглэдэг. Энэ жагсаалтыг Америк тэргүүлдэг. Хэлэлцээрийн уур амьсгал ч гэсэн үл итгэсэн, бүдүүлэг бөгөөд эргэлзсэн байдал, яриагаа дуусгах сүрдүүлэг бас хуруугаараа чичлэсэн байдлаар дүүрэн байх болно. Үүнийг Оросын хэлэлцээр хийж буй байдал гэдгийг мэдэх нь дээр дурсан хүнд байдлуудаас дээгүүр гарахад улам хялбар болгодог.
Тэд итгэл даадаггүй хамтрагчдаа маш их сэжиглэдэг
Хурц логиктой бай
Оросууд логик ба шууд ярилцаад явахыг үнэлдэг. Тиймээс тэд хэлэлцээр хийж байхад сэтгэлийн хөдөлгөөнтэй арга хэрэглээд эхэлвэл шууд дургүйлхэж, хүндлэхээ байдаг. Тэд шатрын тоглолт шиг мэхлэлттэй бөгөөд төвөгтэй манёвруудтай нарийн боловсруулсан схемээс төвөгшөөдөггүй. Тэгэхээр Оросоос мундаг шатарчид гардаг нь тохиолдлын юм биш ээ. Тэд хэдий манайхаас хоёр дахин бага хүн амтай ч гэлээ Америкийн их мастеруудыг хоёр нугалсан мундаг шатарчидтай.
Оросууд логик ба шууд ярилцаад явахыг үнэлдэг
Хүлээ
Оросууд асуултанд хариулах эсвэл бодлоо илэрхийлэхээс өмнө чимээгүй боддог хүмүүс. Асуултаа асуугаад чимээгүй бодож байгаа хүнийг тасалдуулах нь бүдүүлэг. Харилцан яриаг бушуухан явуулах гэдэг Барууны чиг хандлагаас зайлсхий.
Оросууд ... чимээгүй боддог хүмүүс
Хувийн харилцааг битгий хая
Оросуудад хувийн харилцаа чухал байдаг. “Водка” хувийн харилцаанд нэмэртэй. Гэхдээ Оросуудыг үргэлж архи уудаг гэдэг бол хэтрүүлэг. Нөгөөтэйгүүр, утгатай бүхий бөгөөд сэтгэл хөдөлгөмөөр хундагаа өргөхөд Оросууд дуртай. Орост Брацкие отношения гэж орчуулахад хүнд үг байдаг. Гэхдээ энэ үг үнэхээрийн утга бүхий мэдээлэл, санал бодлоо солилцох хэмжээний гүн итгэлцэлтэй байх гэсэн утгатай. Ийм харилцааг хөгжүүлэхэд хугацаа хэрэгтэй бөгөөд хямрал гарангуут отношения-аар далимдуулж болохгүй. Тиймээс ийм харилцаатай болохын тулд удаан хугацааны турш хөрөнгө оруулах ёстой.