Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат БНХАУ-ын ШУА-ын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат БНХАУ-ын ШУА-ын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав


8 жил

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Шинжлэх ухааны академийн урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын ШУА-ын ерөнхийлөгч, профессор Бай Чунли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын Шинжлэх ухааны академиуд хамтын ажиллагааны баялаг түүхтэй бөгөөд, цаашид хоёр улсын харилцааг тогтвортой хөгжүүлэх, хоёр улсын нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг хангахад шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагаа чухлыг онцолж, нүүрс, нефть, цөлжилт цэвдэг зэрэгт судалгаа шинжилгээ хийж, хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр бид байгалийн баялгаа түүхийгээр нь бус эцсийн бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд нийлүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг зөв даван туулахад өндөр ач холбогдолтой юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү