Итгэмжлэгдсэн дилер бэлтгэх судалгааны ажил эхэллээ

Итгэмжлэгдсэн дилер бэлтгэх судалгааны ажил эхэллээ


8 жил

Энэ оны эхний гурван сард 598.62 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ) арилжаалагдсаны 467.5 тэрбум төгрөгийн буюу 78.1 хувийг Монголбанкаар, үлдсэн 21.9 хувийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан арилжаалжээ.

ЗГҮЦ-ны дийлэнх хувийг Монголбанкаар дамжуулан арилжаалж, зөвхөн арилжааны банкууд “шууд оролцогч” хэлбэрээр оролцож байгаа нь жижиг хөрөнгө оруулагч нар болон аж ахуй нэгж, байгууллага уг үнэт цаасанд хөрөнгө оруулах боломжийг бууруулж, үнэт цаасны хоёрдогч зах зээл идэвхжихгүй байх, улмаар хөрөнгийн зах зээлийн дорвитой хөгжихгүй байх сөрөг нөлөөг үзүүлж байна.

Иймд Хороо ЗГҮЦ-ны итгэмжлэгдсэн дилерүүдийг дотоодын зах зээлд бий болгох чиглэлээр судалгааны ажлыг эхлүүллээ. Улмаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлэх, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг өсгөх зорилтынхоо хүрээнд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах ЗГҮЦ-ны хэмжээг нэмэгдүүлэх, уг үнэт цаасны итгэмжлэгдсэн дилерүүдийг бий болгох бодлогыг баримталж байна 

 Хөгжингүй болон хөгжиж буй эдийн засагтай орнуудын туршлагаас харахад ЗГҮЦ-ны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд итгэмжлэгдсэн дилер /Primary dealer/ гол үүрэгтэй оролцдог ба чухал нөлөөтэй байдаг. Итгэмжлэгдсэн дилерийн үүргийг ихэвчлэн хөрөнгө оруулалтын банк болон томоохон брокер, дилерийн компаниуд гүйцэтгэдэг бөгөөд тэд ЗГҮЦ-ыг анхдагч зах зээлээс шууд худалдан авч, хоёрдогч зах зээлд буцаан худалдах, зах зээлийн оролцогчдод уг үнэт цаасыг зуучлах замаар үнэт цаасны арилжааг тогтмолжуулан, хөрвөх чадварын нэмэгдүүлдэг гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү