Улсын хэмжээнд мал төллөлт 60 орчим хувьтай байна

Улсын хэмжээнд мал төллөлт 60 орчим хувьтай байна


8 жил

Энэ хавар улсын хэмжээнд 26 сая эх мал төллөнө. Өнөөдрийн байдлаар нийт хээлтэгчийн 59.0 хувь буюу 15.4 сая  хээлтэгч төллөжээ. Гарсан төлийн 15.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна.

Тодруулбал, 40.7 мянган ботго, 162.0 мянган  унага, 410.4 мянган  тугал, 8.0 сая хурга, 6.6 сая ишиг байна. Мал төллөлт өмнөх  7 хоногоос 2.4 саяар нэмэгджээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам аймгуудтай байнгын холбоотой   “Шуурхай штаб” ажиллуулж, хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө, зөвлөмжийг өгч  ажиллаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү