Экологийн XV олимпиадын нээлт боллоо

Экологийн XV олимпиадын нээлт боллоо


8 жил

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Орчны бохирдлыг бууруулах боломж” сэдвийн дор зохион байгуулсан “Экологийн XV олимпиад”-ын нээлт өнгөрсөн бямба гарагт боллоо.

Тус олимпиадад МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС, МҮИС, Эко-Ази дээд сургууль, Ховд их сургуулийн Баян-Өлгий дахь салбар сургуулийн нийт 180 оюутан 36 баг болон оролцсон байна.



БОАЖЯ-ны санаачилгаар 2003 оноос эхлэн “Экологийн олимпиад”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, “Мон-газар Экологи” ХХК, “Экологи” клуб, “Биологийн төрөл зүйлийг хамгаалах, уур амсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл хамтран ажилласан байна. Уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиад жил ирэх тусам цар хүрээгээ тэлж байгаа бөгөөд оролцогчдын хувьд ч илүү чанаржиж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү