Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээний хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хөгжимт драмын театр, Баян-Өлгий аймаг дахь Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор “Аюулгүй нийгэмд хамтдаа” сэдэвт хүүхдийн драмын жүжгийг тоглуулсан байна.
Уг драмын жүжгийг Хөгжимт драмын театрын уран бүтээлчид бүтээсэн бөгөөд Өлгий сумын 6500 гаруй багш, сурагч, эцэг, эхчүүд үзэж сонирхжээ.
Драмын жүжгээр дамжуулан гэмт хэрэг, зөрчил болон гэр бүлийн хүчирхийлэл, цахим тоглоомд донтохын хор уршиг, үр дагавар, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгож өгснөөр насанд хүрээгүй хүүхэд аюулгүй нийгэмд амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж дүгнэсэн байна.