Залуу гэр бүлийн зөвлөгөөн зохион байгуулав

Залуу гэр бүлийн зөвлөгөөн зохион байгуулав


8 жил

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, Дэлхийн зөн Говь-Алтай ОНХХ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран залуу гэр бүлийн зөвлөгөөн зохион байгуулжээ.

"Гэр бүл хүүхдэд ээлтэй-Алтай" сарын аяны хүрээнд явуулсан тус зөвлөгөөнд Есөнбулаг сумын ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч 40-өөс доош насны гэр бүлийг оролцуулан, Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого, үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж бусдыг үлгэрлэн манлайлж буй эцэг эхийн үүрэг оролцоог сайжруулах чиглэлээр сургалт орсон байна.

Мөн "Гэр бүлийн үнэ цэнэ", "Монгол хүний язгуур хүмүүжил", "Гэр бүлийн хүчирхийллийн ойлголт, хор уршиг, эрх зүйн орчин", залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр, гэр бүлд чиглэсэн бодлого чиглэлийн талаар мэдээлэл хийжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү