Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгслийн албан татвар хураах ажил нэгдүгээр сарын 9-нөөс эхэлсэн.
Энэ сард 5, 0-аар төгссөн улсын дугаартай жолооч нар татвараа төлөх юм.
Манай улсад нийт 863 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнгөрсөн онд 150 мянга орчим тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй бол 21400 гаруй тээврийн хэрэгсэл огт татвараа төлөөгүй байна.