Авто вокзал-техникийн хяналтын үзлэгийн төв энэ онд ашиглалтад орно

Авто вокзал-техникийн хяналтын үзлэгийн төв энэ онд ашиглалтад орно


8 жил

Хэнтий аймагт баригдах зүүн бүсийн “Авто вокзал-Техникийн хяналтын үзлэгийн төв”-ийн барилгын шав тавих ёслол дөрөвдүгээр сарын 27-нд боллоо. Аймгийн Засаг даргын санаачилгаар Авто тээврийн үндэсний төвтэй харилцан тохиролцсоны дагуу улсын концессын гэрээгээр 2.6 тэрбум төгрөгийн өртөгтэй, хоёр давхар 1200 м.кв талбай бүхий зүүн бүсийн Авто тээврийн төвийг орон нутгийн “Баялаг Онон” ХХК барьж, энэ ондоо ашиглалтад оруулах юм.

Энэхүү төв баригдсанаар хүн амын авто тээврийн эрэлт, хэрэгцээг хангаж, хот болон орон нутаг хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, такси үйлчилгээг албажуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулах ач холбогдолтой юм.

Ёслолын арга хэмжээнд аймгийн удирдлагууд, Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүү, АТҮТ-ийн захиргаа, сургалт хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Мөнгөн, Барилга хариуцсан мэргэжилтэн З.Мягмарсүрэн болон албаны хүмүүс оролцов.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү