Алганы хэмжээтэй спикер

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

B&O PLAY спикерийн төрлийн нэгэн загварыг  Данийн дизайнер Цецил Манцин гаргалаа. P2 хэмээх шинэ загвар товчлуургүй ажилладаг.

Бас минимал хэв маягтай. Сонсогч хөгжмөө тоглож эсвэл зогсоохыг хүсвэл спикерний аноджуулсан хөнгөн цагааны торон хэсэгт дарахад хангалттай.

Алганы хэмжээтэй спикер цүнх эсвэл халаасанд ядах юмгүй багтана.

Тод, цэвэрхэн саундаараа алдартай B&O PLAY энэ удаагийн загвар ч хэрэглэгчийн сэтгэлийг гонсойлгохгүй хийгджээ.

бүх зураг ©B&O PLAY

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү