Desktop metal компани титаниум, хөнгөн цагаан, зэс, ган зэрэг материалаар принтерлэдэг 3D принтерээ танилцууллаа. Компанийн үүсгэн байгуулагч Рик Фулопийн хэлсэнээр тэдний технологи метал эдлэлүүдийн үнийг багасгаж, хурд, аюулгүй байдлыг ихэсгэн, зах зээлд өөрчлөлт авчирна. Тэдний түргэвчилсэн загварт зориулсан 3D принтерийн систем өнөөгийн технологиос 100 дахин хурдтай тухай Designboom мэдээлжээ.
Десктоп металын принтер олон янзын метал хольц гаргах боломжтой. Системийг ажлуулахын тулд суулгасан софтвейрт л тохиргоогоо өгөхөд хангалттай.
Жирийн 3D метал принтертай харьцуулвал энэ системд лазер гэрэл, цахилгаан их зарцуулах шаардлагагүй. Бүх үйлдлийг софвтейрээр тохируулах юм. Десктоп металын 3D принтер зах зээлд байгаа бусад технологиудаас үнийн хувьд илт хямд биш ч гэлээ, илүү хялбар, аюулгүй болжээ.