Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд Доналд Бобиашийг 2017 оны дөрөвдүгээр сарын 27-нд хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Доналд Бобиаш нь Монгол-Канадын Дугуй ширээний уулзалтад канадын хэсгийн даргаар ажилладаг бөгөөд сайд Ц.Мөнх-Оргил Талууд өнгөрсөн 3 сард Оттава хотноо зохион байгуулагдсан Монгол, Канадын Дугуй ширээний 7 дугаар уулзалтын үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, тус уулзалтын үеэр ярьсан асуудлыг ажил хэрэг болгохын төлөө байгаагаа нотлов.
Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Канадын парламентын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг уул уурхайн салбараас гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх өргөн боломж байгаа гээд Канадын хөрөнгө оруулалт, ноу-хау, технологийг Монголд нэвтрүүлж хамтран ажиллахын чухлыг онцлов. Мөн Монгол оюутнууд, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд канадын талаас дэмжлэг хүсч, анхаарлаа хандуулахыг хүсэв.
Сайд нар Зүүн Хойд Азийн бүс нутгийн өнөөгийн байдлын талаар санал солилцов. Түүнчлэн ирэх 6 дугаар сарын дундуур болох “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын 4 дүгээр уулзалтад Канадын төлөөлөгчдийг урив.