Орон нутгийн замд хяналт шалгалт үргэлжилж байна

Орон нутгийн замд хяналт шалгалт үргэлжилж байна


8 жил

Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд болон Замын Цагдаагийн Албаны Орон нутгийн хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран хөдөө орон нутгийн замд ачаа, зорчигч тээвэрлэлтийн нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр баруун чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүдэд хийсэн хяналт шалгалтаар 38 зөрчил илрүүлж, тээвэрлэлтийн гэрээгүй буюу хууль бусаар зорчигч тээвэрлэлт гүйцэтгэсэн 25 тээврийн хэрэгслийн жолооч нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, шийдвэрлэх боломжгүй 5 зөрчилтэй тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авчээ.

Орон нутгийн замд зорчиж буй эрхэм жолооч та өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд учруулахгүйн тул үзэгдэх орчин, замын нөхцөлийг зөв тооцоолж тохирох хурдыг сонгон, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү