Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар, Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин нарыг хүлээн авч уулзлаа.
Орхон аймгийн БОЭТ-ийн амбулоториор үйлчлүүлж буй нийт иргэдийн 41 хувь нь өвчний улмаас ханддаггүй буюу ажилд орох, хүүхдийн зусланд амрах, эрүүл мэндийн чөлөө авах, жолооны үнэмлэх авахад шаардагдах бичиг авах зорилгоор хандсан байдаг байна. Энэ нь үзлэг оношилгоонд хамрагдахаар ирсэн өвчтөнтэй дугаар болон цаг булаацалдаж хүндрэл учруулдаг. Иймд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон дээрхтэй холбоотой асуудлыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Эмнэлэг сувилалын алба”-д шилжүүлж ажиллавал оновчтой гэж ЭМГ-ын дарга М.Баттүвшин хэллээ. Энэ асуудлыг үйлдвэртэй гэрээ хийхдээ ярьж оновчтой хувилбарыг гаргая гэж Засаг дарга Д.Батлут онцоллоо.
Түүнчлэн “Элэгний вирусгүй Эрдэнэт” аянг 2016 оны 9 дүгээр сараас хэрэгжүүлж албан байгууллагууд ажилчидаа элэгний В, С, Д вирус илрүүлэх шинжилгээ өгч вакцинд хамруулж эхэлсэн. В, С вирустай эхээс төрсөн хүүхдэд вакцин хийхэд орон нутгаас анх удаа 30 сая төгрөг төсөвлөсөн, хөнгөлөлттэй үнээр олгох эмийн санхүүжилтийг өмнөх оныхоос 30 хувь нэмэгдүүлж 850 сая төгрөг, хувийн эмнэлэгүүдэд Нийгмийн даатгалын сангаас олгодог санхүүжилтийг нэг тэрбум 43 сая төгрөг болгож улмаар “Түргэн тусламжийн төв” байгуулах саналаа ЭМЯ-д хүргүүлсэн тухай Засаг дарга мэдээллээ. Мөн “Нийгмийн эрүүл мэндийн төв” байгуулахад орон нутгаас 98 сая төгрөг төсөвлөсөн гэлээ.
Монгол улсад тохиолдож буй нийт өвчлөлийн 10 хувь нь удамшлын, 10 хувь нь эрүүл мэндийн байгууллага, 25 хувь нь орчны эрүүл ахуй, 55 хувь нь тухайн иргэний амьдралын хэв маяг, зан үйлтэй холбоотой байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Цогтбаатар хэллээ. Иймд Орхон аймаг хүн амын эрүүл мэндийн асуудлаа соргогоор харж олон ажил эхлүүлж, Хүний хөгжилд анхаарч байгаад талархаж байна гэсэн юм.
Орхон аймагт “Нийгмийн эрүүл мэндийн төв” байгуулна
9 жил /2017-04-28 02:55:53 GMT+8/
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
81
1 өдөр
Ё.Нямжав: ҮЦХ-д Үндэсний урлагийн их театр барих 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зураагүйн төлөө ажлаасаа чөлөөлөгдлөө
160
3 өдөр
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
180
4 өдөр
Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ
354
1 долоо хоног
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
434
1 долоо хоног
Г.Ирээдүй УИХ-ын даргын их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлогын зөвлөх болжээ
426
1 долоо хоног
Хүнсний улаанбуудайн 100 мянган тн нөөц бүрдүүлэхээр тариаланчдын борлуулалтыг баталгаажууллаа
715
2 долоо хоног
Г.Дашням: Надад жолооч, машин, туслах байхгүй. Гурван сая гаруй төгрөгийн цалинтай
666
2 долоо хоног
Ж.Чинбүрэн: Д.Очирбат өөрийн хамаарал бүхий хүнээ эмч нарт зориулсан хөтөлбөрт хамруулсан нь тогтоогдвол хариуцлага тооцно
761
3 долоо хоног
М.Нарантуяа-Нара: Энэ бол надад улс төрийн сануулга өгч буй үйлдэл гэж харж байна
1230
1
4 долоо хоног
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
81
1 өдөр
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
71111
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
66039
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд