Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 18 дугаар хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр боллоо. Хурлаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын 2016 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэн, 2017 оны зорилтыг баталж, Орхон аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Мөн эрчим хүч хэмнэлтийн үүрэг хүлээсэн хэрэглэгчийн бүртгэлд 2016 оны хэрэглээ нь Засгийн газраас тогтоосон эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээг давсан 19 байгууллагыг нэмж бүртгэлээ. Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчид шинээр нэмэгдсэн үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд эрчим хүч хэмнэх, үр ашгийг сайжруулах үйл ажиллагаанд нь чиглэл өгч, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган хамтран ажиллахыг холбогдох газарт үүрэг болголоо.