Амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны дүнг нэгтгэж байна

Амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны дүнг нэгтгэж байна


8 жил

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн А/ 08 тоот тушаалаар баталсан “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын удирдамж”-ийн дагуу 330 сум, нийслэлийн 152 хороонд өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт өрхийн 99.5 хувьд буюу 579,162 өрхөд хүрч ажиллажээ. 

Мэдээлэл цуглуулах ажилд гэрээт тоологч, шивэгч, жолооч зэрэг гэрээт ажилтнаас гадна нийгмийн халамжийн салбарын ажилтнууд болон хөтөч, орон нутгийн төрийн байгууллагын ажилтнууд, удирдлага хяналтын багийнхан зэрэг нийт 7,238 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж дуусгалаа.

Мэдээллийн сангийн дотоод нийцлийг шалган өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны өрхөөс цуглуулсан мэдээллийн зарим чухал үзүүлэлтүүдийг ижил төрлийн бусад сангуудтай тулган шалгах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд мэдээллийн сан дахь өрхийн гишүүдийн регистрт суурилсан шалгалтыг хийх зорилгоор хамтран ажиллах байгууллагууд болох Үндэсний статистикийн хороо, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газруудад хүсэлтээ хүргүүллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү