Эво Моралес: Америк Хойд Солонгосын асуудал хувиа хичээсэн, хямсгар ухаанаар хандаж байна

Эво Моралес: Америк Хойд Солонгосын асуудал хувиа хичээсэн, хямсгар ухаанаар хандаж байна


8 жил

 Боливын ерөнхийлөгч Америкийг Хойд Солонгосын асуудалд “хувиа хичээсэн, хямсгар” ухаанаар хандаж байна гэж шүүмжиллээ. Ерөнхийлөгч Эво Моралес энэ тухай Russia Today-д өгсөн ярилцлагандаа дурджээ.

Америкийг Хойд Солонгосын асуудалд “хувиа хичээсэн, хямсгар” ухаанаар хандаж байна

“Би зарим улсуудын засгийн газар, жишээлбэл, Америкийн ерөнхийлөгч яаж тийм хувиа хичээсэн, хямсгар ухаанаар хандаж байгааг ойлгодоггүй. Засаглал бүр хамгийн түрүүнд хүнийг, үндэстэн бүрийн идентитет, төрүүдийн тэнцүү эрхийг бодох ёстой” гэжээ.

Америк ба түүний баруууны эвслүүд Хойд Солонгос пуужингийн туршилт явуулсанд дургүйцлээ хүчтэй илэрхийлээд байгаа. Харин Хойд Солонгос Америкийг Өмнөд Солонгост THAAD буюу пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах гэж буйг шүүмжлээд байгаа.

Түүнчлэн Моралес Russia Today-д өөрийн бүсэд болоод байгаа улс төрийн нөхцөл байдлын тухай ярьжээ. Венесуэлд болж байгаа засгийн газрын эсрэг жагсаалыг “барууны чиглэлийхний жолоодлоготой улс төрийн эргэлт” гэсэн байна.

Венесуэлд засгийн газрын эсрэг жагсаал 4 долоон хоног үргэлжилж байгаа ба 29 хүн амиа алджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү