ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Армийн генерал Сергей Кужугетович Шойгугийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ 2017 оны 4 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж, Олон улсын аюулгүй байдлын Москвагийн 6 дугаар бага хуралд оролцож байна. Айлчлалын эхний өдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас ОХУ-д сугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Москва хотноо цэргийн сургуулиудад суралцаж байгаа Монголын цэргийн алба хаагчидтай уулзалт хийсэн.
Мөн энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны Батлан хамгаалахын сайд нар ажлын уулзалт хийж, Монгол, Оросын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлын талаар хэлэлцэж, харилцан санал солилцсон юм. Уулзалт яриа амжилттай, халуун дотно болж өнгөрсөн ба ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлах урилгыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулсныг хүлээн авч, энэ ондоо айлчлахаа илэрхийлжээ.
ОХУ, Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлж, Монголын цэргийн алба хаагчдыг Оросын цэргийн төрөл бүрийн сургуулиудад хөнгөлөлттэй болон тусламжийн журмаар сургадаг бөгөөд хоёр орны хамтарсан "Сэлэнгэ" цэргийн хээрийн сургуулийг хоёр талдаа харилцан хамтран зохион байгуулан явуулдаг уламжлалтай юм.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-д айлчлал хийж байна
9 жил /2017-04-27 05:48:06 GMT+8/
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
403
1 долоо хоног
Ё.Нямжав: ҮЦХ-д Үндэсний урлагийн их театр барих 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зураагүйн төлөө ажлаасаа чөлөөлөгдлөө
459
1 долоо хоног
Хоёр байнгын хороог салгаж, дөрөв болгохыг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, дэмжжээ
500
1 долоо хоног
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
455
1 долоо хоног
Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ
625
2 долоо хоног
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
709
2 долоо хоног
Г.Ирээдүй УИХ-ын даргын их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлогын зөвлөх болжээ
703
2 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
71374
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
66282
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд