Турк Сирийн хилд 566 км хана босголоо

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Турк улс Сирийн хилд гурван метр өндөр хана барьж дуусгасан тухайгаа мэдээллээ. Тэд Сирийн дүрвэгчид, хууль бус этгээдүүдийг хилээр нэвтрүүлэхгүйн тулд 566 км урт хана барьж дуусгасан гэв. Барилгын ажил удахгүй хоёр дахь шатандаа орсоноор хоёр улсын 911 км хилийг бүхэлд нь халхлах юм.

©Getty

Өнгөрсөн жилийн зун Турк улсад 2 сая 700 мянга орчим дүрвэгч амьдарж байгааа гэж тооцоолоод байв.

©Avax News

Хүмүүнлэгийн мэргэжилтэн Киллиан Клайншмидт Dezeen.com-д энэ тухай ярьжээ:

“Одоо хилээр Туркууд хэлэхээс нааш хэн ч давахгүй. Туркууд (хана барьсандаа) их бахархаж байгаа. Трампад ч их таалагдах байх даа.”

2011 оноос хойш таван сая Сири хөрш улсууд руугаа дүрвэсэн гэсэн тооцоо байгаа. Тэдний ихэнх нь Туркад, үлдсэн  нэг сая Ливанд, 600.000 нь Жордан улс руу дүрвэсэн  байна. Гэхдээ тоо үүнээс өндөр байх магадлалтай.

©Getty

Туркийн Енин Сафак сонинд мэдээлсэнээр хананууд 14 тонн бетон блок, 60 см төмөр тороор хийгджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү