Нийгмийн ажилтнуудын дунд илтгэлийн уралдаан зохион байгууллаа

Нийгмийн ажилтнуудын дунд илтгэлийн уралдаан зохион байгууллаа


8 жил

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, Монгол Улсад Нийгмийн ажилтан мэргэжил үүсч хөгжсөний 20 жилийн ой, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын өдрийг угтан салбарын нийгмийн ажилтнуудын дунд олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Нийгмийн ажилтнуудын дунд илтгэлийн уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд 19 нийгмийн ажилтан оролцож шилдгүүдээ тодрууллаа.

  • “Шилдгийн шилдэг” илтгэлээр 10 дугаар хорооны “Мөнхбаясгалант” Өрхийн Эрүүл Мэндийн төвийн Нийгмийн ажилтан Ц.Мөнхнасан
  • Хорооны Нийгмийн ажилтнуудын “Шилдэг илтгэл”-ээр 8 дугаар хорооны Нийгмийн ажилтан П.Ариунтуяа
  • Сургуулийн Нийгмийн ажилтнуудын “Шилдэг илтгэл”-ээр 140 дүгээр сургуулийн Нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг
  • Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтнүүдийн “Шилдэг илтгэл”-ээр 19 дүгээр хороо хариуцсан мэргэжилтэн Д.Энэрэлмаа
  • Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн нийгмийн ажилтнуудын “Шилдэг илтгэл”-ээр Эрүүл Мэндийн төв, “Сэтгэл Амар төв”-ийн нийгмийн ажилтан Б.Мөнхбаяр нарын илтгэл тус тус шалгарлаа.

Илтгэлийн уралдааныг Монголын мэргэжлийн Нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн, ШУТИС-ийн багш, доктор Н.Нямдорж болон мэргэжлийн их, сургуулиудын багш нар шүүн явууллаа.  Чингэлтэй дүүрэг нь салбарын нийгмийн ажилтнуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр зохион байгуулж байгаа болон санаачилж буй ажлуудаараа нийслэлд төдийгүй Монгол Улсын хэмжээнд анхдагч нь байдаг гэдгийг Доктор Н.Нямдорж онцолж хэллээ гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү