Сэтгэл сэрдийлгэм “Хурга Майлахаа Болино” филмийн найруулагч, Оскарын шагналт Жонатан Демме нас баржээ. Тэр 73 настай байв. Түүнийг хорт хавдарын улмаас нас барсан тухай өчигдөр мэдээлжээ.
Демме 40 жилийнхээ карьерт "Stop Making Sense""Philadelphia”, 1998 оны “Beloved” зэрэг олон бүтээлийг туурвижээ. Гэхдээ тэр дэлхийд ч тэр, Монголын үзэгчдэд ч тэр “Хурга Майлахаа Болино” филмээр алдартай нэгэн байв.
Томас Харрисоны романаас сэдэвлэсэн Хурга Майлахаа Болино бүтээлээрээ тэр Оскарын шилдэг киноны шагналыг авч байлаа. Филмийн гол дүрүүдийг бүтээсэн Жүди Фостер, Антони Хопкинс нар соёлын билэг тэмдгүүд болоод байв.