Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилтод “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан зэрэг хүн амын зорилтот бүлэгт чиглэсэн бодлого боловсруулан хэрэгжүүлж, тэдэнд ээлтэй төрийн үйлчилгээг нэмэгдүүлнэ” гэж тусгасан.
Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсаны дагуу “Дорнод аймгийн залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар боловсруулан аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 сарын ээлжит 04 дүгээр хуралдаанаар батлууллаа.