Нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна

Нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна


8 жил

Нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна. Тус аяны зорилго нь нийслэлийн Тээврийн газрын ажилтан, албан хаагчид, автотээврийн хяналтын улсын байцаагч нар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 улсын стандартын мөрдөлтөнд хяналт тавьж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, цэвэрлэгээг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, аж ахуйн нэгж байгууллагуудын дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд оршино. Аяныг ирэх сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэх бөгөөд нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа нийтийн зорчигч тээврийн үндсэн, хот орчмын чиглэлд үйлчилж буй бүх угсраа болон их, дунд багтаамжийн автобус, троллейбус хамрагдах юм.

Хяналт, шалгалтыг 3 үе шаттай явуулна.

  1. MNS 5012:2011 улсын стандартын дагуу шалгаж, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллана.
  2. Илэрсэн зөрчлийг аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэл бүрээр фото зургаар баримтжуулан, нийтийн тээврийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж буй тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотод хяналт шалгалтын нэгж, албан тушаалтанд мэдээллэнэ.
  3. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгаагүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль, дүрэм, журмыг үндэслэн захиргааны шийтгэл ногдуулна.

Шалгалтын явцын дүн мэдээг энэ сарын 28-ны өдөр урьдчилсан байдлаар, ирэх тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдах аж ахуйн нэгж, байгууллагын шуурхай зөвлөгөөний хурал дээр тус тус танилцуулна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү