Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо


8 жил

Засгийн газрын ээлжит 18 дугаар хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

- УИХ-ын дарга М.Энхболдын 2017 оны 03 дугаар сарын 27-30-нд Япон Улсад хийсэн албаны ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Тус улстай хөгжүүлж байгаа Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, Монгол Улс ОУВС-тай хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүгийн багц дахь японы оролцоо, дэмжлэгийг тодорхой болгох, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр байгуулах нь айлчлалын зорилго байв. Энэ үеэр Японы Улс манайд 850 сая ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотолсон юм.

- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү