- Йеменд 17 сая хүнсний хомсдолд ороод байна
- Хүнсний импортын гол зам Ходейдагийн боомтонд Саудын Араб тэргүүтэй эвсэл цэргийн ажиллагаа явуулдаг
- Саудын Арабтай дэлхийн 20 гаруй улс эвсэн, цэргийн ажиллагаа явуулдаг
Йеменд 17 сая хүн хүнсний хомсдолд ороод байгаа тухай НҮБ анхааруулаад байна. НҮБ-ын Аюулгүй Байдлын Генерал Антонио Гүтеррес Мягмар гарагт Женев хотод болсон донорын хурлын эхэнд энэ тухай дурдсан байна. Хурлын төгсгөлд тэр Йеменд 1.1 тэрбум долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг гуйжээ.
“Йеменд урьдчилан сэргийлэх боломжтой байхад 10 минут тутам таваас доош настай нэг хүүхэд нас бардаг” гэв.
Мягмар гарагт Amnesty International Йеменд 7 сая хүн өлбөрлийн даваанд байгаа тухай мэдээлээд байв.
НҮБ-ын хувьд 1.1 тэрбум долларын сантай болоход хүндрэлтэй байна. Үүнээс гадна олон улсын хүний эрхийн байгууллагууд Йеменд цэргийн ажиллагаа явуулаад байгаа Саудын Араб тэргүүтэй эвслийг шүүмжлээд байгаа юм. Саудын Араб Йемений хүнсний импортын 90 хувийг эзэлдэг. Тэд хүнсээ Улаан Тэнгисээр дамжуулан Йемений Ходейда хотын боомт руу хүргэдэг байв.
Саудын Араб Йемений хүнсний импортын 90 хувийг эзэлдэг
“Ходейда боомт бол бас нэгэн чухал амьдралын шугам...Боомтонд гарсан доголдол бүр хүнсний хомсдлоос урьдчилан сэргийлэх хичээн зүтгэл бүрийг үгүй хийнэ,” гэж НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бейслей Женевт болсон хурлын үеэр хэлэв.
НҮБ боомтонд хийж байгаа Саудын тэргүүтэй эвслийн агаарын дайралтыг шүүмжлээд байна. Агаарын дайралтын улмаас НҮБ-ын хоол хүнсний хангамж импортлох хүмүүнлэгийн ажиллагааг сүйтгэсэн гэжээ.
Хоёр жилийн өмнөөс Саудын Арабын эхлүүлсэн дайралтуудыг дэлхийн 20 гаруй улс (Америк, Герман, Канад, Франц, Бахрейн, Кувейт зэрэг улсууд. Эдгээрийн зарим нь зэвсэг нийлүүлдэг) эвсэн хийж байна. Өнгөрсөн 1-р сард тооцоолж байснаар дайралтын улмаас 10.000 Йемен амиа алдаад байна.