Залуу зохиолчдын дунд уралдаан зарлалаа


7 жил

Залуу зохиолчдын дунд “ШИНЭ ҮЗЭГ” нэртэй уралдааныг Зэргэд хэвлэлийн газраас зарлалаа. Уралдаанд зөвхөн 45-аас доош насны залуу зохиолчид оролцох эрхтэй. Уралдааны удирдамжтай танилцана уу.

НЭГ. ЗОРИЛГО

Энэхүү уралдааны зорилго нь Монголын утга зохиолын салбарын ирээдүйн түүчээ болох шинэ үеийн төлөөлөл болсон авьяаслаг залуу зохиолчдыг нээн илрүүлэх, тэдний бүтээлийг хэвлэж олны хүртээл болгох явдал юм. Түүнчлэн, яруу тансаг эх хэлээрээ бичигдсэн, цаашид олон арван жил уншигдах, сор болсон бүтээлийг гаргаж ирэх, залуу уран бүтээлчдийг зах зээл дээр таниулах, байр сууриа олоход нь туслах, улмаар төрөлх хэл дээр бичигдсэн зохиол бүтээлийг уншигчдад таниулан сурталчилж, үндэсний өв соёлоороо бахархах хандлага төрүүлэх зорилготой болно.

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ

45-аас доош насны залуу зохиолчдын дунд зохион байгуулагдана.

ГУРАВ. ЗОХИОЛ БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ

Ирүүлэх бүтээл дараахь төрлүүдийн аль нэг байж болно:

  • Роман
  • Тууж
  • Өгүүллэгийн түүвэр
  • Намтар (бодит хүмүүсийн)

ТАВ. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Уралдаанд ирүүлэх бүтээлийг A4 цаасан дээр ТimesNew Roman 12 фонт ашиглан шивсэн байх бөгөөд мөр хоорондын зай 1.5 байна.
  2. Бүтээл нь 200-аас багагүй хуудастай байна.
  3. Зөв бичих дүрмийн болон найруулга зүйн алдаагүй байх.
  4. Өмнө нь нийтлэгдэж, хэвлэгдээгүй зохиол байх.
  5. Бүтээл нь судалгаан дээр үндэслэсэн, сонирхолтой, өвөрмөц, үнэмшил төрүүлхүйц, уншигчдад итгэл, найдвар, хүч чадал өгөхүйц, гэгээлэг зохиол байна.
  6. Бүтээл нь бодит үйл явдал дээр үндэслэсэн зохиол байж болно.
  7. Бүтээлийн сэдэв нь хайр дурлал (romance), адал явдал (action), түүхийн сэдэвт (historical), гэмт хэрэг (crime & mystery), зөгнөлт (science fiction), сэтгэл зүйн (psychological), намтарчилсан (biographical), хошин шог (humour), хүүхдийн (children) гэх мэт өргөн хүрээтэй байж болно.

ЗУРГАА.УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ

  1. Шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Эхний шатанд шалгаруултанд  ирсэн бүх бүтээлийг шүүн хэлэлцэж, хоёрдугаар шатны шалгаруултанд орох шилдэг эх бүтээлүүдийг тодруулна.
  2. Хоёрдугаар шатанд шалгарсан эх бүтээлийг мэргэжлийн эрдэмтэд, шүүгчдийн зөвлөлөөс бүрдсэн тусгай багаар хэлэлцэн  тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан бүтээлийг тодруулна.
  3. Эцсийн шалгаруултанд үлдсэн 3 бүтээлийг тодруулж, шагнаж урамшуулна. 1-р байранд шалгарсан эх бүтээлийг тодруулж зохиолоо хэвлүүлэх эрх болон Зэргэд Паблишнг хэвлэлийн газрын нэрэмжит өргөмжлөл гардуулна. Хоёр болон гуравдугаар байр эзэлсэн уран бүтээлчдэд Зэргэд Паблишнг хэвлэлийн газартай хамтарч ажиллах урилга, тусгай шагнал өгнө. 

ДОЛОО. УРАЛДААНД ЭХ БҮТЭЭЛЭЭ ИЛГЭЭХ ЗААВАР

  • Өөрийн бүтээлийг хэвлэн, дугтуйнд хийж ирүүлнэ.
  • Зохиолч өөрийн товч танилцуулгыг 1 хуудсанд багтаан ирүүлнэ. Үүнд, уран бүтээлийн жагсаалт болон овог, нэр, гэрийн хаяг, холбогдох утасны дугаарыг оруулна.
  • Зохиолын агуулгыг 1 хуудсанд товчлон багтаасан Хураангүй-г мөн ирүүлнэ.
  • Бүтээл, хураангүй болон танилцуулгаа дараахь хаягаар ирүүлнэ:

Улаанбаатар хот. Төв шуудан, Шуудангын хайрцаг – 1820. Зэргэд Паблишнг Хэвлэлийн Газар.

НАЙМ.ЭХ БҮТЭЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ  ХУГАЦАА

2017.04.28-2017.05.25

Хугацаа хоцорсон болон шаардлага хангаагүй бүтээлийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу! Уралдаантай холбоотой асуух зүйл байвал 80802000, 99395565 утас болон ZergedPublishing@gmail.com имэйл-ээр холбогдоно уу!

 

Та бүхэнд амжилт хүсье.

ЗЭРГЭД ПАБЛИШНГ ХЭВЛЭЛИЙН ГАЗАР

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү