Орос Америк, Францийн ерөнхийлөгчийн сонгуулийг хакердаагүй

Орос Америк, Францийн ерөнхийлөгчийн сонгуулийг хакердаагүй

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков Францийн ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч Эмманэл Макроны сонгуулийн аяны вебсайт, Германы канцлер Ангела Меркелийн намын эсрэг Оросын талаас кибер халдлага явуулсан гэх мэдээллийг үгүйсгэв.

Өмнө нь Америк Оросыг Үндэсний Ардчилсан хороог хакердсан гэж буруутгаад байлаа. Гэхдээ хакердсан гэх тодорхой баталгаа байхгүй ба интернетийн хэд хэдэн мэргэжилтнүүд тийм юм болоогүй тухай тайлбарлаж байсан.

Мягмар гарагт Ассошиатед Пресс Японоос суурьтай анти-вирус судалгааны бүлэг Тренд Макро Макроны En Marche! Намын аянг  “Оросын сүлбээтэй хакерууд онилсон” гэж бичсэн хэмээн мэдээлээд байв.

©Reuters, Эммануэл Макрон

Энэ мэдээ барууны хэвлэлүүдээр хурдацтай тархсан юм. Гэтэл Тренд Макро хакерууд Оросуудтай холбоотой байсан эсвэл Макроны аянг хакердсан тухай юу ч дурдаагүй байжээ. Тренд Макрогийн 41 хуудас бүртгэлд Макроны нэр ганцхан удаа орсон байлаа.

Харин Тренд Макро өнгөрсөн оны хавар Ангела Меркелийн намыг, өнгөрсөн оны эхэнд Туркийн парламентыг, Америкийн Үндэсний Ардчилсан Хороог 2016 онд Pawn Storm нэртэй хакерын бүлэг хакердсан гэж бичсэн байна.

А Америкийн Үндэсний Ардчилсан Хороог 2016 онд Pawn Storm нэртэй хакерын бүлэг хакердсан

Тренд Макрогийн хэлсэнээр Pawn Storm дэлхийн хүмүүсийн олон улс ба дотоодын харилцаа, хэрэг явдлын тухай санааг нь гуйвуулахаар ажилладаг гэсэн байв. Түүнчлэн Pawn Storm улс төрчид, тогтвортой хэвлэлийн байгуулгуудад хүлээлгэсэн олон нийтийн итгэлийн нураадаг тухай дурдсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү