Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.04.25) Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабэт Барсак болон Элчин сайдын яамны Эдийн засгийн албаны дарга Анна Биро, Хөдөө аж ахуй, уур амьсгалын атташе Орэлиа Талваз нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Н.Энхболд хатагтай Элизабэт Барсакыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёлын салбарт түлхүү хөгжиж байгааг онцоллоо. Тэрбээр “Миний хувьд төрийн ажлаас гадна Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүнээр ажилладаг. Энэ хүрээнд та бүхэнтэй уулзаж, хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа талаарх мэдээллийг сонсохыг хүссэн юм” гэлээ.
Элчин сайд Элизабэт Барсак “Ноён Н.Энхболд таньтай уулзаж байгаадаа таатай байна. Франц Улс нь Европ төдийгүй дэлхийд хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйгаараа алдартай. Мал аж ахуйн салбар манай эдийн засгийн гол тулгууруудын нэг бөгөөд бид энэ салбартаа ихээхэн туршлагатай гэж хэлж болно. Таны асуусан асуултанд манай Элчин сайдын яамны энэ асуудлыг хариуцсан атташе мэдээлэл өгнө” хэмээсэн бөгөөд дараа нь Элчин сайдын яамны Хөдөө аж ахуй, уур амьсгалын атташе Орэлиа Талваз Байнгын хорооны дарга Н.Энхболдод дээрх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Дараа нь талууд хөдөө аж ахуйн салбарт бий болсон хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх, Францын мал аж ахуйн салбарын шилдэг туршлагыг судлах, Монгол-Францын хоршоологчдын хамтын ажиллагааг өрнүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцсан юм.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Мягмар-Очир нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Байнгын хорооны дарга Н.Энхболд БНФУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
9 жил /2017-04-25 09:47:46 GMT+8/
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
396
1 долоо хоног
Ё.Нямжав: ҮЦХ-д Үндэсний урлагийн их театр барих 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зураагүйн төлөө ажлаасаа чөлөөлөгдлөө
453
1 долоо хоног
Хоёр байнгын хороог салгаж, дөрөв болгохыг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, дэмжжээ
493
1 долоо хоног
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
450
1 долоо хоног
Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ
620
2 долоо хоног
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
704
2 долоо хоног
Г.Ирээдүй УИХ-ын даргын их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлогын зөвлөх болжээ
698
2 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
71368
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
66277
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд